nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
Энто ХХК cover
Энто ХХК

Энто ХХК

АЛСЫН ХАРАА ҮНДЭСНИЙ эрх ашгийг дээдэлсэн САЛБАРЫН хөгжилд хувь нэмрээ оруулсан ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮ

Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл1 Дагагч51-200 ажилтанУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Энто ХХК хэнд зориулж, юу хийдэг вэ?

"ЭНТО" ХХК нь анх 1998 онд үүсэн байгуулагдсан. Өдгөө бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 24 жил ажиллан, 200 орчим ажилтан, 14 сүлжээ эмийн сан, 2 эм ханган нийлүүлэх төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө мэргэжлийн ёс зүйг баримтлан, чанар аюулгүй байдлыг ханган ажилласаар байна. Манай компани нь хот болон 21 аймгийн эмнэлэг, эмийн сангуудтай харилцахын зэрэгцээ жил бүрийн Улсын эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерүүдэд амжилттай оролцдог болно. Өнөөдөр бид 40 гаруй орны үйлдвэрлэгчээс 1800 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж 5000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, харилцагч, хэрэглэгч нартаа түгээж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байна. Манай компани нь дэлхийд алдартай эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч ХБНГУ, Словени, БНСУ, ОХУ, Польш, Хорват, БНЭУ зэрэг орны нэр хүндтэй Ферон, Geropharm, КрасФарма, Сандоз, Firson, Feeltech үйлдвэрлэгчидтэй онцгой эрхтэй, KRKA, Astellas, Синтез, Нижфарм, Best-pharm, Партнер зэрэг үйлдвэрлэгчидтэй албан ёсны эрхтэйгээр сонгогдон чанарын өндөр түвшинд хүрсэн, баталгаатай, сайн чанарын эм бэлдмэлийг хэрэглэгч нартаа хүргэж байгаа билээ. Бидний эрхэм зорилго: ЭРХЭМ хэрэглэгч, түнш, ажилтнуудын НАНДИН хамтын ажиллагаан дээр үндэслэсэн ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙ. Бид ҮНДЭСНИЙ эрх ашгийг дээдлэн, САЛБАРЫН хөгжилд хувь нэмрээ оруулан, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮЛЭГЧ байгууллага болохоор алсын хараагаа тодорхойлон ажиллаж байна.

Вэбсайт

ento.mn

Салбар

Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл

Компанийн хэмжээ

51-200

Үүсгэн байгуулагдсан он

1998-01-01

Давуу тал

Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Цалинтай баярын амралт
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Дотоод номын сан
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Компанийн амралт, аялал
Ажилтны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Зогсоолын хангамж
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд