nito logo
Ажлын байр
НитоФийд
Нито Мэргэжилтнүүд
Байгууллагууд
Ажилд авах
ЮНАЙТЭД ПРОЖЕКТС КОРПОРЭЙШН ХХК cover
ЮНАЙТЭД ПРОЖЕКТС КОРПОРЭЙШН ХХК

ЮНАЙТЭД ПРОЖЕКТС КОРПОРЭЙШН ХХК

Барилга, үл хөдлөх хөрөнгө1 Дагагч51-200 ажилтанУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
НүүрТанилцуулгаАжлын байрЗураг

Танилцуулга

UPC Group – Менежментийн компани Групп компанийн зохион байгуулалттай бөгөөд барилгын төслийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежмент, барилгын зураг төсөл, банк бус санхүүгийн байгууллага зэрэг чиглэлийн охин компаниудын бизнесийн хөрөнгө оруулалт, санхүү аудит, эрсдэл нийцэл ба хүний нөөцийн удирдлагыг хариуцан ажилладаг менежментийн компани юм. 1993 онд Монголын анхны хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл болон үүсгэн байгуулагдсан өргөн хэрэглээний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн “ГУМ” ХХК-иас Ю-Пи-Си Группийн түүх эхлэлтэй. UPC Group -ийн онцлох бүтээн байгуулалт, төслүүд 2015 онд ШИНЭ ЯАРМАГ ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ төслийн 1-р үе шатны барилгын ажлыг эхлүүлэн хэрэгжүүлэв. 2025 оны байдлаар ашиглалтанд орсон 13 блокын 950 айлын 3000 орчим хүн “Шинэ Яармаг” хороололд тав тухтай амьдран сууж байна. 2017 онд Нүүдэлчин Монголчуудын өв соёлыг дэлхийд таниулах зорилгоор уламжлалт шимийн архи буюу сүүний архи нэрэх арга ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой төгс хослуулж ШИГҮДЭРИ Монгол брэндийг бүтээн хөгжүүлж байв. Дэлхийн жишигт нийцсэн Монголын анхны Мөсөн спортын цогцолбор СТЕППЭ АРЕНА -г үндэсний шилдэг компаниудтай хамтран, хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулав. “Анаграм” ХХК нь Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай олон улсын жишиг, стандартад нийцсэн цэцэрлэгт хүрээлэн RIO PARK -ийн архитектур төлөвлөлт, мастер төлөвлөгөөг хөгжүүлж байв. Санхүүгийн салбарт 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Си-И-Си Инвестмент” ББСБ ХХК нь хөрөнгийн зах зээлд ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС, БОНД арилжаалж, нээлттэй зах зээлээс нийт 5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 2025 онд амжилттай татлаа. 2025 онд “Нэт Коппер Корпорэйшн” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, уул уурхайн салбарт хайгуулын ажлыг эхлүүлээд байна. 2026 онд хотхондоо Эмчилгээ, асаргаа сувиллын үйлчилгээ бүхий Care home -тэй орон сууцны төсөл Heiwa Residence and Care home төслийг хэрэгжүүлж байна.Цааш унших
Вэбсайт

Вэбсайт

www.upc.mn
Facebook

Facebook

Not set

Instagram

Instagram

Not set

LinkedIn

LinkedIn

Not set

Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?

Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.

Санал болгох байгууллагууд