

UPC Group – Менежментийн компани Групп компанийн зохион байгуулалттай бөгөөд барилгын төслийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежмент, барилгын зураг төсөл, банк бус санхүүгийн байгууллага зэрэг чиглэлийн охин компаниудын бизнесийн хөрөнгө оруулалт, санхүү аудит, эрсдэл нийцэл ба хүний нөөцийн удирдлагыг хариуцан ажилладаг менежментийн компани юм. 1993 онд Монголын анхны хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл болон үүсгэн байгуулагдсан өргөн хэрэглээний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн “ГУМ” ХХК-иас Ю-Пи-Си Группийн түүх эхлэлтэй. UPC Group -ийн онцлох бүтээн байгуулалт, төслүүд 2015 онд ШИНЭ ЯАРМАГ ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ төслийн 1-р үе шатны барилгын ажлыг эхлүүлэн хэрэгжүүлэв. 2025 оны байдлаар ашиглалтанд орсон 13 блокын 950 айлын 3000 орчим хүн “Шинэ Яармаг” хороололд тав тухтай амьдран сууж байна. 2017 онд Нүүдэлчин Монголчуудын өв соёлыг дэлхийд таниулах зорилгоор уламжлалт шимийн архи буюу сүүний архи нэрэх арга ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой төгс хослуулж ШИГҮДЭРИ Монгол брэндийг бүтээн хөгжүүлж байв. Дэлхийн жишигт нийцсэн Монголын анхны Мөсөн спортын цогцолбор СТЕППЭ АРЕНА -г үндэсний шилдэг компаниудтай хамтран, хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулав. “Анаграм” ХХК нь Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай олон улсын жишиг, стандартад нийцсэн цэцэрлэгт хүрээлэн RIO PARK -ийн архитектур төлөвлөлт, мастер төлөвлөгөөг хөгжүүлж байв. Санхүүгийн салбарт 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Си-И-Си Инвестмент” ББСБ ХХК нь хөрөнгийн зах зээлд ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС, БОНД арилжаалж, нээлттэй зах зээлээс нийт 5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 2025 онд амжилттай татлаа. 2025 онд “Нэт Коппер Корпорэйшн” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, уул уурхайн салбарт хайгуулын ажлыг эхлүүлээд байна. 2026 онд хотхондоо Эмчилгээ, асаргаа сувиллын үйлчилгээ бүхий Care home -тэй орон сууцны төсөл Heiwa Residence and Care home төслийг хэрэгжүүлж байна.
Хүмүүн капиталын чадамжийг технологийн хөгжилтэй уялдуулан ухаалаг хөрөнгө оруулагч болно.
ШИНЭ ЖИШИГ ТОГТООНО. / TO CONSTITUTE NEW STANDARDS
Өөриймсөг Хөрвөх чадвартай Хариуцлагатай EQ Эерэг хандлагатай Мэргэшсэн Үнэнч, шударга Багаар ажиллах чадвартай Манлайлагч Шинийг санаачлагч
Вэбсайт
upc.mnСалбар
Барилга, үл хөдлөх хөрөнгө
Компанийн хэмжээ
51-200
Үүсгэн байгуулагдсан он
2011-01-01
Байгууллагад тань шилдэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна уу?
Монголын шилдэг мэргэжилтнүүдийн платформ.