Дотоод Аудитор
Бүтэн цагийн
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлж, үнэлж, бууруулах болон эрсдэлийн удирдлага, засаглалын тогтолцоог сайжруулах санал санаачилга гаргах.
• Дотоод хяналтын тогтолцоог боловсруулан сайжруулж, дотоод журам, бодлого, стандартын хэрэгжилтэд тогтмол хяналт, үнэлгээ хийх.
• Санхүүгийн болон үйл ажиллагааны дотоод аудитыг төлөвлөж гүйцэтгэн, илэрсэн эрсдэл, зөрчлийг удирдлагад тайлагнаж, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах.
• Санхүүгийн тайлан, бизнесийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргалтыг дэмжих санал, зөвлөмж боловсруулах.
• Бизнес процесс, ажлын урсгал, гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоонд шинжилгээ хийж, сайжруулах санал гаргах.
Шалгуур
• Бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод аудитын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Дотоод аудит, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
• Дотоод аудитын аргачлал, эрсдэлийн үнэлгээний мэдлэгтэй, санхүүгийн тайлан, үйл ажиллагааны үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх өндөр чадвартай.
• Асуудлыг задлан шинжлэх (Root Cause Analysis), бизнес процесс зураглах, сайжруулах (Process Mapping, SOP) чадвартай.
• ERP систем, санхүүгийн программ хангамжтай ажиллаж байсан туршлагатай; COSO framework, Power BI зэрэг хэрэгслийн мэдлэгтэй бол давуу тал болно.
• Тайлан боловсруулах, удирдлагад танилцуулах, харилцааны өндөр ур чадвартай.
• Үнэнч шударга, ёс зүйтэй, хараат бус байдлыг хадгалан ажилладаг, хариуцлагатай, тогтвортой ажиллах эрмэлзэлтэй.
Нэмэлт мэдээлэл
Бидний санал болгож буй нөхцөл
• Үндсэн цалин: 4.500.000₮-с дээш (ажил горилогчийн туршлага, ур чадвар, мэргэжлийн түвшинд үндэслэн харилцан тохиролцоно)
• Байгууллагын дотоод журмын дагуу унаа, утасны хөнгөлөлттэй
• Ажилласан хугацаа, тогтвортой байдлыг үнэлсэн удаан жилийн нэмэгдэлтэй
• Гүйцэтгэл, ажлын үр дүнд суурилсан урамшууллын системтэй
• Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах боломжтой ажлын орчин
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах
Санхүүгийн журам болон дүрэм
Санхүүгийн тайлангийн шинжилгээ
Эрсдэлийн үнэлгээ
Байгууллагын тухай

Энто ХХК
Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл · 1 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Давуу тал
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Цалинтай баярын амралт
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Дотоод номын сан
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Компанийн амралт, аялал
Ажилтны хөнгөлөлт
Ажилтан санал болгосны урамшуулал (шинэ ажилтан санал болгосны шагнал)
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Зогсоолын хангамж
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт