• Байгууллагын хэмжээнд хүний нөөцийн стратеги бодлого, төлөвлөлтийг гаргах, хэрэгжүүлэх, хүний нөөцийн албыг удирдлагаар хангаж ажиллах;
• Компанийн дүрэм, журам боловсруулах, хэлэлцүүлж батлуулах;
• Цалин хөлс, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг удирдах, сайжруулах;
• Хүний нөөцийн сургалтын бодлого, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангуулах;
• Карьер төлөвлөлт, ур чадварын үнэлгээний системийг оновчтой хэрэгжүүлэх;
• Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, тогтоон барих, хүний нөөцийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах;
• Захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хянах;
• Харуул хамгаалалт, гал тогооны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах;
• Завсар үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх, шуурхай арга хэмжээ авах;
• Хурал уулзалтыг зохион байгуулах, хуралд оролцох;
• Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага, хууль эрх зүйн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
• Холбогдох чиглэлээр 10-с дээш жил ажилласан туршлагатай, үүнээс 5-с дээш жил алба хэлтэс, газрын захирал хийж баг удирдаж байсан туршлагатай
• ISO-Чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлж байсан туршлагатай
• Судалгаа шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, бичиг баримт боловсруулах өндөр чадвартай;
• ERP программ дээр бүрэн ажиллах;
• Удирдан манлайлах, харилцааны өндөр ур чадвартай;
• Асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргах чадвартай;
• Сүхбаатар дүүрэг, Нарны зам дагуу байрлалтай оффист ажиллана.
• Дэлгэрэнгүй мэдээллийг 85007887 дугаараас авна уу.